Timely.mn 2023 оны ШИЛДЭГ СТАРТАП, ШИЛДЭГ АПП-аар шалгарлаа.

2021 онд хоёр ажилтантай үүсгэн байгуулагдсан ТЕКСТРИМ ХХК буюу бидний мэдэх Timely.mn цаг бүртгэлийн ухаалаг платформ –ын хамт олон ердөө хоёр жилийн дотор 800 байгууллагын цаг бүртгэлтэй холбогдох асуудлыг шийдэж, бүтээмжийг нэмж, мэдээлэл технологийн салбараа тэргүүлэн амжилттай ажиллаж байгаа эрч хүчтэй залуу хамт олон юм.
Тэдний өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээ TIMELY нь 2023 оны Монголын хамгийн том хоёр Awards-д нэр дэвшин гарч ирлээ.
Монголын Мэдээллийн Технологийн Салбарын Awards
Монгол улсын хэмжээнд 2023 онд нэвтрүүлсэн апп, систем, платформ, үйлчилгээний “Шилдэг Стартап” шагналын эзнийг CIO club, МOSА, Dreamers, Woman in Tech, Startup Mongolia, IT Park, Монголын Финтекийн холбоо, Start Venture Builder, Dig IT, SMS Mongolia, МБХ-ны МТ зөвлөл, Innovation HUB зэрэг байгууллагууд хамтран тодорхойлж 2023 оны “ШИЛДЭГ СТАРТАПП”-аар TIMELY хамт олныг шалгарууллаа.
Цаг бүртгэлийн төхөөрөмж болон үнэмлэх карт шаардлагагүй.