Timely платформ “Шилдэг гарааны бизнес эрхлэгч” шагнал хүртлээ

Timely платформ “Шилдэг гарааны бизнес эрхлэгч” шагнал хүртлээ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон Монгол Улсын нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжүүдийг тодруулдаг ENTREPRENEUR-2025 шагнал гардуулах ёслол 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр Timely ухаалаг цаг бүртгэлийн анхдагч платформ “ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ” шагналын эзэн болж, салбартаа амжилтаараа тэргүүлсэн байна.
Timely хамт олон 2021 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэрэглэгчдэд чиглэсэн, дижитал технологид суурилсан шийдлүүдийг зах зээлд нэвтрүүлж ирсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг 2023 онд анх хүртэж байсан бол 2025 онд амжилтаа бататган дахин хүртэж байгаа нь тэдний тогтвортой өсөлт, бодит үр дүнгийн илэрхийлэл билээ.

Байгууллагын зорилго, алсын хараа
Хүний нөөцийн өдөр тутмын хамгийн их цаг авдаг ажил бол цагийн бүртгэл, тайлангийн бэлтгэл, маргаан шийдвэрлэх явдал юм. Timely-ийн үндсэн зорилго нь байгууллагын цаг бүртгэл, ажилтны ирцтэй холбоотой бүхий л гар ажиллагаа шаарддаг процессыг автоматжуулах, дижитал хэлбэрт шилжүүлж, удирдлага болон ажилтнуудад илүү шударга, ойлгомжтой, ил тод орчныг бүрдүүлэхэд оршдог ба HR багийг стратегийн ажилд төвлөрөх боломжийг олгодог.
Тус хамт олон цаашид Монголын төдийгүй олон улсын зах зээлд HR технологийн найдвартай платформ болохыг зорин ажиллаж байна.
Timely платформын давуу тал
Нэмэлт төхөөрөмж, домэйн сервер шаардлагагүй: Ажилтан гар утасны апп-аар ирсэн/явсан цагаа бүртгэж, удирдлагууд админ апп болон админ вебээр хүссэн үедээ цагийн нэгтгэлээ харах, excel файлаар татаж авах боломжтой.
Хялбар ашиглалт: Ажилтан өөрийн цагийн хүсэлт, ажлын тайлан, санал хүсэлтийг админ руугаа илгээх, админ талаас мэдээ мэдээлэл илгээх, санал хураалт, шалгалт судалгаа авах, үр дүнг үнэлэх. Ажилтны тоо, ажиллах байршлын тооноос үл хамааран хуваарь байршлын тохиргоо хийх боломжтой.
Үр ашиг, зардлын хэмнэлт: Цаг бүртгэлийн уламжлалт аргуудыг орлож, цалин бодох, тайлан гаргах хугацаа, цаасны хэрэглээг багасгаж, зардлыг бууруулж бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Ажилтан ба байгууллагын харилцаа: Ажилтан өөрийн ирцийн мэдээллээ давхар хянаснаар цалин бодох үеэр гарч болзошгүй маргааныг эцэслэх боломжтой.
Өдгөө 1500 гаруй байгууллагын өдөр тутмын бодит асуудлыг технологийн шийдлээр хөнгөвчилж, 40,000 гаруй ажилтны цагийн бүртгэлийг ухаалгаар шийдээд буй Timely.mn платформын амжилт нь зөвхөн нэг удаагийн шагналаар хязгаарлагдахгүй юм. Энэхүү амжилтын цаана Timely.mn-г сонгож, итгэл хүлээлгэн ашиглаж буй хэрэглэгч байгууллагуудын дэмжлэг мөн тасралтгүй шинэчлэл, сайжруулалтыг эрхэмлэсэн хамт олны хөдөлмөр шингэсэн билээ.

Timely хамт олон цаашид ч хүний нөөцийн удирдлагын салбарт шинэ стандарт тогтоож, байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажилтан бүрийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх ухаалаг шийдлийг тасралтгүй хөгжүүлэн, Монголын гарааны бизнесүүд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтойг харуулах зорилгынхоо төлөө тууштай ажиллах болно.